ОХУ-ын Төрийн Дум Холбооны татварын албаны дарга Михаил Мишустинийг Засгийн газрын тэргүүнээр томилохыг батлав. 383 депутат Мишустинийг дэмжиж, 41 гишүүн түдгэлзжээ. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Засгийн газрын даргыг томилох тухай" зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэр өдөртөө Путин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргад Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийг томилжээ.