Өчигдөр буюу Лхагва гарагт /2020.01.15 /Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэд дарга Лю Хе нар хоёр орны худалдааны маргааныг шийдвэрлэх тохиролцооны эхний үе шатанд гарын үсэг зурав. Тохиролцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор зарлаагүй байна. “Хэлэлцээр ширүүн бас шударга болж өнгөрлөө. Хоёр тал харилцан хүндэтгэлтэй байсан ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээрийг дүгнэсэн байна. Цагаан ордны үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Лоуренс Кудлоу “Хоёр улсын хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн эхний үе шатанд заасан үүргийг Бээжин дагаж мөрдөж байгааг баталгаажуулахын тулд АНУ Хятадын зарим бараа бүтээгдэхүүний татварыг хэвээр хадгална” гэж мэдэгджээ