Өнгөрсөн Лхагава гарагт /2020.01.08/ Тегераны ойролцоо унасан "Украины олон улсын агаарын зорчигч тээврийн “Боинг 737-800" онгоцыг Ираны пуужинд өртсөн байж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээлэлж эхэлжээ. “CBS News” суваг Пентагоны дахь эх сурвалжаа дурдан “Нисэх онгоц осолдохоос хэдхэн хормын өмнө газар-агаар ангиллын хоёр пуужин харвасныг АНУ-ын хиймэл дагуул илрүүлсэн” гэж мэдээлсэн байна. Осол гарахаас хэдхэн цагийн өмнө Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад пуужингийн цохилт өгөөд байсан билээ. Канадын Ерөнхий сайд онгоцны сүрлийн талаар албан ёсны мэдэгдлээ хийжээ. “Украины онгоц Ираны пуужинд өртсөн гэдгийг нотлох олон баримт, эх сурвалж бидэн байна. Үүнийг санамсаргүй үйлдсэн гэх магадлал өндөр байгаа” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Уг онгоцны осолд Канадын 63 иргэн амь үрэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Тармп “Надад сэжигтэй санагдаж байна. Уг онгоц маш аюултай улсад нисэж байсан, хэн нэгэн алдаа гаргасан байх магадлалтай. Зарим нь ослыг техникийн алдаатай холбож байна. Би хувьдаа үүнийг эрс үгүйсгэж байгаа” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ. Харин Ираны эрх баригчид дээрх мэдээллийг "үндэслэлгүй цуу яриа" хэмээн няцаасан байна. "Осолдсон нисэх онгоцны хар хайрцгуудыг “Boeing” компани болон АНУ-д өгөхгүй" гэж Ираны Иргэний агаарын тээврийн газрын тэргүүн мэдэгдсэн ч тус улсын Гадаад хэргийн яам осолд амь үрэгдсэн иргэдийн орны мэргэжилтнүүдийг албан ёсны мөрөн шалгах ажиллагаанд оролцохын урьжээ. Украины олон улсын агаарын зорчигч тээврийн “Боинг 737-800" онгоцонд 176 хүн зорчиж явсан бөгөөд тэдгээрийн дотор Иран, Украин, Канадын иргэд байжээ.