Урьд шөнө /2020.01.07/Иран улс Иракийн хойд бүсэд байрладаг АНУ-ын цэргийн баазад пуужингийн цохилт өгчээ. Энэ цохилт Ираны нөлөө бүхий генерал Касем Сулейманий өшөөг авч байгаа хэрэг хэмээн Ираны Press TV суваг мэдээлсэн байна. АВС News агентлагийн мэдээлснээр Иракд байрлах Америкийн цэргийн хоёр объектод баллистик пуужингаар цохилт өгсөн бөгөөд Иракийн хойд хэсэг дэх Эрбиль муж болон Эйн-аль-Асад дахь цэргийн хоёр объект дайралтад өртжээ. Цохилтыг Ираны Хувьсгалт Гвардийн агаарын зэвсэгт хүчин зохион байгуулжээ.