2019 он дэлхийн тавцанд хурцадмал жил байлаа. Эцэс төгсгөлгүй дээд хэмжээний уулзалтууд, эдийн засгийн болон улс төрийн хямрал, эсэргүүцлийн жагсаал цуглаанууд дэлхийн мэдээнд зонхилсон билээ. Тэдний дундаас хамгийн их ач холбогдол бүхий мөн олны анхаарлыг татсан үйл явдлуудыг unuudur.mn сайт онцлон дурдаж байна.
1. Хонконгийн эсэргүүцэл
2019 он эсэргүүцлийн үймээн самуунаар дүүрэн жил байв. Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал Венесуэл, Болив, Чили, Испани, Иран, Энэтхэг, Франц, Чех зэрэг маш олон улс орныг хамарсан ч мэргэжилтнүүд Хонконгийн эсэргүүцлийг илүүд онцолж байна. Их газар руу хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн жагсаал энэ оны гурав, дөрөвдүгээр сард эхэлсэн ч зургадугаар сараас эхлэн хурцадмал хэлбэрт шилжсэн юм.
Энэ хугацаанд 900 гаруй цуглаан жагсаал болж, 6 мянган хүн саатуулагдаж, 1,5 хүн тэр дундаа цагдаагийн ажилтан нар ч гэмтэж бэртжээ.
Хүний амь эрстсэн тухай албан ёсны мэдээлэл гараагүй. Хонконгийн захиргаа хэрэгтэн шилжүүлэх хуулийг эргүүлэн татсан боловч эсэргүүцлийн хөдөлгөөний шаардлага өргөн хүрээтэй болж илүү ардчилсан засаглалыг шаардах болсон. Өнгөрсөн 11-р сард болсон орон нутгийн сонгуулиар ардчилсан хүчнийхэн үнэмлэхүй ялалт байгуулснаар ил ирэх тус захиргааны бүсийг Хятадтай харилцах харилцааг зохицуулдаг “нэг улс-хоёр систем” бодлогын зөрчлийг улам хурцатгах магадлалтай байна. Ингэснээр тэрбээр улс орноо ирэх сарын 31-нээс Европын Холбооноос гаргах саналаа парламентаараа дэмжүүлж чадсан юм.
2. Америк Хятадын худалдааны дайн
Америк Хятадын худалдааны дайн он дамнан үргэлжиллээ. Дэлхийy худалдааны 20 хувийг эзэлдэг эл хоёр улс харилцан бараа, бүтээгдэхүүний татвараа нэмэх замаар хийж буй тэмцэл дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө гарцаагүй үзүүлсэн. Ялангуяа түүхий эд экспортолдог хөгжиж буй орнуудад эл дайн харьцангуй хүчтэй нөлөөлсөн аж.
2019 онд хоёр улс эл маргааныг шийдвэрлэх гарцыг хайж эхэлсэн юм.
Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэхээр болсон бол АНУ өөрийн зүгээс Хятадын импортын худалдааны татварыг хөнгөвчлөх болсон. Гэсэн хэдий ч эдгээр эерэг өөрчлөлтүүдийг эцэслэн шийдвэрлээгүй байна.
3.Урт настай Brexit
Энэ жил Их Британи улс Британи Европын Холбооноос гарах асуудлаа
эцэслэн шийдвэрлэв.
Гэхдээ амаргүй замыг туулж байж эл шийдвэрт хүрлээ. Европын Холбоотой хийсэн гэрээний дагуу Их Британи энэ оны 3-р сарын 29-нд тус холбоог орхих ёстой байсан ч өмнөх Ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газрын боловсруулсан гэрээний төсөл тус улсын парламентын дэмжлэгийг авч чадаагүй юм.
Тереза Мэй Brexit-ыг 10-р сарын 31 хүртэл хойшлуулахаас өөр аргагүй болсон бөгөөд Нийтийн танхим гэрээг гурав дахь удаагаа буцаасны дараа Ерөнхий сайд огцрох аргагүйд хүсэн билээ.
Дараагийн Ерөнхий сайд Борис Жонсон маргааны гол шалтгаан болоод байсан Умард Ирланд болон Европын Холбоод үлдэж байгаа Ирланд улсын хоорондох хилийн гаалийн асуудлыг шийдэх шинэ хэлэлцээр ЕХ хийсэн ч парламент мөн л нэгдсэн шийдвэрээ гаргаж чадаагүй. Үүний дараа Жонсон парламентын ээлжит бус сонгууль явуулснаар түүний нам Төлөөлөгчдийн танхимд үнэмлэхүй олонхын суудал эзэлжээ. Ингэснээр тэрбээр улс орноо ирэх сарын 31-нээс Европын Холбооноос гаргах саналаа парламентаараа дэмжүүлж чадсан юм
4. Солонгосын хойг дахь цөмийн асуудалын хэлэлцээр
Солонгосын хойг дахь аюулгүй байдал энэ жил мөн л дэлхийн анхаарлын төвд байлаа. 6 –р сарын 30 нд Д.Трамп хоёр Солонгосын хоорондын цэрэггүй бүсийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж түүхэнд тэмдэглэгдэв . Үүнээс дөрвөн сарын өмнө Ханой хотод Трамп, Ким Жон Ун нарын уулзалт болсон билээ. Гэсэн ч эдгээр уулзалтын нэг нь үр дүнд хүрээгүй юм .
6-р сарын 30-нд болсон уулзалтаар Ким, Трамп нар цөмийн асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон ч зөвхөн 10-р сарын 1-нд хоёр улс хэлэлцээрийн онцлогийг тохиролцжээ.
Эл хэлэлцээрээс хойш хэдхэн цагийн дараа Хойд Солонгос НҮБ-ын тогтоолуудыг зөрчиж баллистик пуужин харвасан аж. Хэлэлцээрийн баг 10-р сарын 5-нд уулзсан боловч мөн л ямар ч үр дүнд хүрээгүй. Удахгүй болох БНАСАУ Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар тус улс АНУ-ын талаар шинэ, хатуу бодлого батлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээс татгалзахыг гол заалтаа болгох гэж буйг ажиглагчид тэмдэглэжээ. Шинэ бодлого нь АНУ-д зориулсан Зул сарын бэлэг болох бөгөөд ямар бэлэг авах нь АНУ-аас шалтгаалахыг БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн билээ.
5. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад итгэл үзүүлэх эсэх
Дональд Трамп Конгрессын Төлөөлөгчдийн танхим итгэл үзүүлэхээс татгалзсан, АНУ-ын түүхэн дэх гурав дахь Ерөнхийлөгч боллоо.
Тэрбээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж өөрийн гол улс төрийн өрсөлдөгч Жой Байдены эсрэг мөрдөн шалгах ажил явуулахыг шаардаж дарамталсан гэх мэдээллийг Конгресс авч үзэж ийнхүү шийдвэр гаргасан юм. Үүнээс өмнө 4-р сард тусгай прокурор Роберт Мюллер 2016 оны сонгуульд Оросын оролцооны талаар хийсэн 2 жилийн шалгалтынхаа дүнг нийтэлсэн билээ. Уг шалгалтаар сонгуульд хөндлөнгийн оролцоо байсныг баталсан боловч Трампыг ОХУ-ын эрх баригчидтай хуйвалдсан баримт олдоогүй байна. Тавдугаар сард Мюллер Хууль зүйн яамнаас халагдаж буйгаа мэдэгдэж, тусгай прокурорын газар хаагджээ. Энэ бүхний эцэст Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгрессын ажилд саад учруулсан гэсэн хоёр зүйл ангиар буруутгаж байгаа аж.
6. Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээ
Олон улсын аюулгүйн байдлын үндсэн гэрээ болох дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээ 2019 онд нуран унав. 8-р сарын 2-нд АНУ уг гэрээнээс гарч буйгаа мэдэгдсэн бөгөөд үүнд ОХУ-ын дээрх гэрээг зөрчиж байна хэмээн буруутгасан билээ. Москва гэрээг зөрчсөн гэх бүх мэдэгдлийг үндэслэлгүй хэмээгээд адил алхмыг хийсэн юм. Америкийн тал ОХУ-ыг 9М729 далавчит пуужингийн төрлүүдээ устгахыг шаардсан бол Москва олон жилийн турш байлдааны дрон болон Мк-41 төхөөрөмжийг ашиглахаа зогсоохыг шаардсан шаардлагыг үл тоомсорлосон гэж АНУ-ыг буруутгажээ.
7. Хар нүхний зураг
Хар нүхний зураг яахын аргагүй энэ жилийн онцлох үйл явдлын нэг байлаа. "Event Horizon Telescope" олон улсын төслийн хүрээнд эрдэмтэд одон орон судлалын түүхэнд анх удаа хар нүхний зургийг тодруулбал хэт халсан хий, тоосонцор дээр гэрэлтэн ойх түүний сүүдрийн дүрсийг үзүүлэв. Энэхүү аварга таталцлын хүч Дэлхийнгээс 3 сая дахин том бөгөөд Охины ордны зүгт биднээс 54 сая гэрлийн жилийн зайд оршдог аж.
Хар нүхний зургийг авахын тулд 8 телескоп ашиглаж, зургийг боловсруулахад 2 жил шаардагдсан байна.
Хар нүх нь Альберт Эйнштейний харьцангуй онолоос үүдэлтэй аж. Эйнштейний эл онол нь өнөөдөр таталцлын ердийн нэг онол гэж үзэх болсон бөгөөд туршилтаар нэг бус удаа нотлогдсон байна. Эдгээр нь цаг үе орон зайн бүсүүд бөгөөд тэдгээрийн таталцлын хүч асар их аж. Гэрлийн хурдаар хөдөлж буй объектууд, тэр бүү хэл гэрлийн өөрийнх нь квант ч тэрхүү таталцлаас гарч чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, хар нүхэнд хэт ойртсон аливаа зүйл цаг үе, үйл явдалд руу эргэж ирэх боломжгүй гэсэн үг.
8. Парисын Дарь эхийн сүм шатав
Франц орны билэг тэмдэг болсон Парисын Дарь Эхийн сүм шатсан явдалд дэлхийн соёлт ертөнц цочирдсон билээ. XII зуунд баригдсан уг сүмийг 1991 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Хэд хэдэн дайнд тэсэж үлдсэн эл уран барилгын гайхамшиг нурах ирмэг дээр иржээ.
Галын эх үүсвэр тэр даруй тогтоогоогүй бөгөөд хоёр дахь галын дохиолол дуугарсны дараа л гал сөнөөгчдийг дууджээ.
Галыг 400 гаруй гал сөнөөгчид 14 цагийн турш унтраасан байна. Түймрийн эцсийн шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа ч Францын түүхийн дурсгалт барилгын ерөнхий архитектор Филипп Вилленью энэхүү нөхцөл байдлын гол буруутан нь "хүрээлэн буй орчны бохирдол" гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Нотр Дамыг сэргээн босгох ажил нь 10-аас 20 жил шаардагдах боловч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 5 жилийн дотор уг сүмийг сэргээн босгох зорилго тавьсан байна.
9. Шинэ Зеландын Крайсчер дахь сүмийн халдлага
Терроризмын халдлага биднийг айлгасан хэвээр байв. Египет, Кени, Колумби, Иран,Филиппин, Жамму-Кашмир, Сомали, Малид Шри-Ланка (хамгийн олон буюу 259 хүн амь эрсэдсэн),тэсрэх бөмбөг дэлбэрч, Лондон Парисын гудамжид хутгатай этгээд бусдад халдсан хэрэг шил шилээ даран гарсан. Шинэ Зеландын Крайсчер хотын лалын сүмд бусад руу гал нээн амь насыг нь хөнөөж байгаа дүрс бичлэгээ цахим сүлжээгээр шууд цацсан эл халдлага хамгийн харгисаараа ялгарсан юм. Эл халдлагын улмаас 51 хүн амь үрэгдэж, 46 хүн шархадсан байна. Эл хэргийг үйлдэгч 29 настай Брентон Таррант арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзэлтэй нэгэн бөгөөд түүнийг шүүх хурал ирэх жилийн 5-р сард болох аж.
10. Амазоны ойн түймэр
Манай гарагт уур амьсгалын онц байдал нүүрлэснийг 2019 онд дэлхийн 11 мянган эрдэмтэн “Bio science” сэтгүүлээр дамжуулан анхааруулсан. Гэсэн ч дэлхий дахин үүнд дорвитой арга хэмжээ авч тэмцэхгүй л байна. Үүний нэг тод жишээ Амазоны ойн түймэр гэрчиллээ. Олон арван жилийн турш мод бэлтгэгч, тариаланчид малаа бэлчээх, тариа ногоогоо тарихын тулд Амазоны ширэнгэн ойг түймрээс үлдсэн зүйлээс нь цэвэрлэж, дээрээс нь нэмж шатаасаар иржээ. газар тариалан, тулд үлдсэн зүйлээ тогтоов 2019 онд 80,000 түймэр гарсан нь сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн дээд үзүүлэлт байсан бөгөөд хоёр Нью-Йорк хотын хэмжээтэй ой шатжээ. Үүнд Бразилын Ерөнхийлөгч Жер Болсонаруг ширэнгэн ойг ямар ч утгагүй устгах бодлогыг дэмжсэн хэмээн буруутгасан юм. 8-р сард Францфын Ерөнхийлөгч Эмманиуэль Макрон “Бидний гэр шатаж байна” гэж Твиттертээ бичсэн аж. Хариуд нь Болсонару түүнийг Бразилын бүрэн эрхт байдалд хадлаа гэж буруутгаж, гал түймэртэй тэмцэхэд туслах тусламжийн саналыг хүлээж аваагүй байна. 10-р сард Амазоны түймэр буурсан ч дэлхий дээрх хамгийн олон янзын экосистемтэй Cerrado ойн хээр бүсэд дэгджээ.
11. Байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг
Залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийн НҮБ-ын гишүүн орны дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үг дэлхий анхаарлыг яахын аргагүй татсан юм. “Манай гэр шатаж байна. Та нарт таалагдаж байгаа эсэхээс үл хамааран өөрчлөлтүүд гарч байна. Хүмүүс зовж байна! Хүмүүс үхэж байна! Бүхэл бүтэн экосистем устаж байна! Бид бүгд мөхөлд ойртож байна! Та нарыг түгшээдэг зүйл бол ердөө мөнгө мөн эдийн засгийн өсөлтийн тухай мөнхийн үлгэр юм! Та нар яаж зүрхэлж байна аа?!”. Бяцхан Швед охины сэтгэлийн хөдөлгөөнтэй хэлсэн эл үгс өөрийг нь уур амьсгалын төлөөх залуу үеийн тэмцлийн нүүр царай болгосон юм. Тунберг дэлхийн дахинд цаг уурын төлөө хөдөлгөөний удирдахын тулд өөрийн цахим талбарыг ашиглажээ юм. Үүний үр дүнд 150 оронд 40,600 арга хэмжээ явагдсан байна. Тиймдээ ч түүнийг Америкийн “Time” сэтгүүл “Оны хүн”-ээр тодруулжээ.