Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байв.
Түүнийг "хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан" гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн юм.
Тэгвэл Авлигатай тэмцэх газар түүний байршлыг нь тогтоожээ. Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлэхэд Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж, "2019 оны 12-р сарын 21-ний өдөр гэхэд Монголд ирнэ" хэмээн амласан юм.
Гэвч тэрбээр амласан хугацаандаа эх орондоо ирсэнгүй. Иймд түүнийг гадаад улсаас дайчлан баривчилж магадгүй нөхцөл байдал үүслээ. Түүний бүгж байгаа улсыг АТГ одоогоор нууцалж байна.