Өчигдөр Нийслэлийн Цагдаагийн газарт ОХУ-д үйлдвэрлэсэн 19 “Лада” автомашиныг хүлээлгэн өгсөн. Энэ үеэр хотын удирдлагууд ирэх жилүүдэд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаагаа хэлсэн юм. Гэвч цахим орчинд иргэд олон нийт эдгээр машинуудыг "хоцрогдсон хуучны" хэмээн ихээр шүүмжилж байна. Мөн хэн нэг хүний шахаа байж болох талтай гэх зэргээр хардаж байв.
Тэгвэл албаны хүний мэдээлж байгаагаар эдгээр автомашинуудыг гэр хорооллын замаар явахад зориулж, өндөр тэнхлэгтэйг нь эн тэргүүний шалгуур болгон энэхүү худалдан авалтыг хийжээ.
Ингэхдээ нэг автомашиныг 41.8 сая төгрөгөөр, нийт автомашиныг 796 сая төгрөгөөр худалдан авжээ. Харин үүнээс өөр төрлийн өндөр тэнхлэгтэй "Ланд" маркийн машин нь хэтэрхий үнэтэй байдаг учир үүнийг сонгосон гэв.