Сүүлийн үед дуучин Т.Баясгаланг сонгуульд өрсөлдөнө хэмээн нийгмийн сүлжээгээр шуугих боллоо. Тэгвэл энэ талаар тодруулахаар дуучин Т.Баясгалан руу холбогдтол түүний дүү утсыг нь авав. Тэрбээр "Эгч гадаад руу ажлаар явсан, сонгуульд өрсөлдөх талаар огтхон ч яриагүй" хэмээх тайлбарыг өгсөн юм. Юутай ч энэ талаарх мэдээлэл хомс байгаа энэ үед түүний ойрын хүн ийнхүү мэдээлэв.
Харин зарим албан бус эх сурвалжид түүнийг "сонгуульд өрсөлдөнө" хэмээн хэд хэдэн шалтгаанаар хардаж бичжээ. Тодруулбал, "Т.Баясгаланг өөрийн хамаарал бүхий компаниудаас их хэмжээний мөнгө босгон, сонгуульд өрсөлдөх санаа өвөртөлж байна" хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, дуучин Т.Баясгалан нь "Сакура" олон улсын сургуулийг эзэмшдэг бөгөөд өмнө нь "Баясгалантай дэлхий" хувийн эмнэлгийг эзэмшиж байжээ. Харин түүний нөхөр нь УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр бөгөөд том хүү нь өнөөдөр охид залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж яваа рэппэр "Бабу" аж.