Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
Энэ талаар түүний ойрын хүн мэдээлэхдээ "Ч.Сайханбилэг хүнд өвчин туссаны улмаас гадагшаа эмчлүүлэхээр явсан" гэв.