Өчигдөр буюу даваа гарагт /2019.12.02/ ОХУ БНХАУ-д байгалийн нийг нийлүүлж эхлэв. 3000 км урт “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай хилтэй залгаа Благовещенск хотод хүрдэг бөгөөд тэндээс Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй холбогдож өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах аж. “Сибирийн хүч” бол ОХУ-ын “Газпром” болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хамтарсан төсөл юм. ОХУ-ын Ерөнхийдөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар телевизийн шууд дамжуулалтаар холбогдон хий дамжуулах уг хоолойг нээх ёслолд оролцлоо. “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж В.Путин цохон тэмдэглэжээ. Харин БНХАУ-ын дарга Ши Жинпин нээлтийн үеэр үг хэлэхдээ, хоёр улсын хамтын ажиллагаа янз бүрийн салбарт цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.