“Tesla” компани “Cybertruck” авто машинаа өнгөрсөн пүрэв гарагт танилцуулсан билээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийн “Armor glass” хэмээн нэрлэсэн цонхны туршилтын загвар луу металл бөмбөг шидэхэд тэр даруйдаа ха гарсан нь олны дургүйцлийн шалтгаан болоод байв. Энэ талаар Элон Маск “Бид автомашины загвар, хүч чадал, эдэлгээнд анхаарсан” хэмээн тайлбар хийсэн байна. Уг үйл явдлыг Лос Анжелес хотоос шууд дамжуулсан бөгөөд тэр даруйдаа “Cybertruck” авто машин руу чиглэсэн твиттер дэх жиргээнүүд цахим ертөнцөд ихээр тархсанаас шалтгаалж “Tesla” компанийн хувьцааны ханш зургаан хувиар буурсан. Гэсэн ч энэ үйл явдлын дараа “Cybertruck” цахилгаан автомашины захиалга 146.000-д хүрсэн талаар Элон Маск бямба гарагт мэдээллээ. Тэрбээр “Одоогоор “Cybertruck” автомашины захиалагчдын 42 хувь нь хос, 41 хувь нь гурвалсан, 17 хувь дан дотоод шаталтын хөдөлгүүртэйг сонгон захиалсан” хэмээн твиттерээр бичжээ. Уг автомашины үнэ хамгийн багадаа 39 900 ам.доллар байх юм.
“Tesla” компани “Cybertruck”-ийг 2021 оны эцсээс үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эл автомашины зах зээл нь дэлхийн хамгийн ашигтай тээврийн хэрэгслүүд болох “Ford motor”, “General motors”, “Fiat chrysler automobiles NV” нарын хамт давамгайлж байгаа аж.