Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийн гишүүд даргыгаа огцруулах эсэх асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ.
Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүд Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Гэхдээ түүнийг зөвхөн цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлж байна. Харин цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ шийдвэрлэх эрхтэй аж.