Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт хариуцлага тооцох асуудлаар УИХ-ын чуулган хуралдлаа.
Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар их хуралд оруулжээ.
Хуралдаанаар С.Даваасүрэнг СЗХ-ны даргын албан тушаалаас чөлөөлөхийг УИХ-ын гишүүдийн 60.5 хувь нь дэмжлээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
Ийнхүү С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.