Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд байсан зураг ил болжээ. Тус онгоцонд зорчиж явсан нэгэн монгол иргэн энэхүү зургийг дарсан бөгөөд тухайн үед юу болсон талаар фэйсбүүк хуудсандаа ингэж бичжээ.
Тэрбээр "Үүнийг бичсэнээр олон хүмүүс сургаар авсан ойлголтоороо над руу дайрч давшлах биз. Үүнийг бичих үү, болих уу гэж бодсон ч бичихээр шийдлээ. Би аравдугаар сарын 31-ний КE868 нислэгээр ниссэн. Намайг ариун цэврийн өрөө орохоор очих үед Монгол хэлтэй үйлчлэгч хэл амны бай болоод байгаа Д.Одбаярт нэг зүйл тайлбарлаад байсан.
Миний сонссоноор Д.Одбаярын арын суудлын залуу үйлчлэгчээс пиво асуухдаа биед нь хүрснийг онгоцны ахмадад хэлж цагдаа дуудахаар болсон гэж байсан.
Тэгэхэд хөх, өгзөг барьсан гэж яриа сонсоогүй. Сүүлд нь гарсан шуугиан мэдээнээс Д.Одбаярын ард сууж байсан хүнийг А гэж бичсэнийг уншсан. Хүмүүс ээ, Д.Одбаяр гэж хүн хүүхний хөх, өгзөгт хүрээгүй шүү! Албан тушаал ч яахав өгчихдөг юм байгаа биз. Хувь хүний ч, үр хүүхдэд нь ч аавынх нь нэр төр насан туршид сэвтэнэ. Энэ талаар өөрөө ам нээхгүй байгаад гайхаж байна. Хэрүүл шуугиан болох үед ганц нэг зураг авснаа хавсаргав.
Жич: КАЛ-ын УБ-Сөүлийн нислэгийн үйлчлэгчид бизнес класс гэлтгүй ердийн зорчигчидтой ч хайхрамжгүй үл ойшоосон байдлаар харьцдаг нь анзаарагддаг. Үүнийг Д.Одбаяр гэдэг хүнийг хэтэрхий сургаар, үзээгүй хараагүй байж өрөөсгөлөөр дайрч доромжилж байгааг "арай хэтэрлээ" гэж үзээд бичлээ. Болсон явдал ийм л байна. Бичээгүй, чимээгүй явснаар ямар нэг зүйлд буруутай үлдэх мэт санагдаад үүнийг бичлээ" хэмээжээ.