"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жил гаруй хугацаанд шүүхээр хуралдсаны эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргалаа.
Ингэснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамж хүчингүй болж байгаа юм. Тус гэрээ байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг 20 тэрбум ам.доллараар хохироож байгаа хэмээн зарим улстөрч, судлаачид үздэг.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг давж заалдахгүй бол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.