Энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүрийн тавдугаар хорооны нутагт дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос олдсон хэрэг гарсан билээ.
Цагдаагийн байгууллагаас нярайг осголтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гаргаж, хэргийг шалгаж байсан юм. Гэтэл нярайн цогцсыг аборт хийсэн хувийн эмнэлэг гудамжинд хаядаг байсан хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Ц.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Нярайн цогцос олдоод байгаа талаар би бичиж байсан даа. Тэгвэл нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгаж байна” гэлээ.