Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад Э.Оюунболдоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн.
Үүний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудлаар Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороог хуралдуулж, улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Мөн олгосон цол, шагналыг нь хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасахаар болжээ.
Үүгээр ч зогсохгүй Э.Оюунболдын 1-4-ийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсан гэж тооцохоор шийдвэрлэв.
Уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулснаар эцсийн шийдвэр гарах юм.