- Эхлэл
-
Эрүүл мэнд-Эрхэм баян
М.Бадарчийн бие тогтворжжээ
М.Бадарч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлээс улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
2023-09-07
АШУҮИС-д гадаадын есөн орны 310 оюутан сурч байна
Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ.
Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцов.
2023-09-02
Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
2023-08-29
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтаа ирэх долоо хоногоос эхлүүлнэ
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан уулзалт боллоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцсон уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
2023-01-26
В, С бус гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг
Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Тиймээс иргэд уг вирусийн эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхийг шахаж, шаарддаг ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй юм байна.
2023-01-23
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аян улс даяар эхлэв
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
2023-01-16
Нарийн мэргэжлийн эмч нарыг сэлгэн ажиллууллаа
Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
2022-12-31
Эрүүл мэндийн салбарынхан цахим шилжилт, шинэ технологио танилцууллаа
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа. Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.
2022-11-18