Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийв
Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засварт орсон бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллыг бүрэн шинэчилжээ.
2024-04-10
Арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын туршлагыг хуваалцлаа
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2024-04-10
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх юм.
2024-04-10
Бизнесийн маргаан шийдвэрлэхэд шүүхэд 2-6 жил зарцуулдаг байна
Аливаа улсын хөрөнгө оруулалт татах боломж, бизнес эрхлэх орчин хэр таатай вэ гэдэг үнэлгээг Дэлхийн банкнаас явуулдаг “Doing business” судалгааны 12 үзүүлэлтийн нэг болох тухайн улс бизнесийн маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж байна гэдгээр хэмжиж байна. Гэтэл манай улсад маргаан шийдвэрлэхэд дунджаар шүүхэд 2-6 жил, арбитрт зургаан сар зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
2024-04-10
Малчид нүүрс төрөгчийн олон улсын сайн дурын зах зээлээс урамшуулал авах боломжтой
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” NAP төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг төрийн албан хаагч, иргэд, малчдад хийв.
2024-04-10
Сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн ч дорвитой үр дүн гарахгүй байна
БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
2024-04-10
Монгол, Австралийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхээр зорьж байна
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байлаа. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.
2024-04-10
ТАНИЛЦ: “Парис 2024” олимпын наадмын албан ёсны постер
Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын Олимп хөшгөө нээхэд ердөө 108 хоног үлджээ. Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, таван метр өндөр, дөрвөн метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд дэлгэгдлээ.
2024-04-09
МАН-ын мөрийн хөтөлбөр иргэдээ гадаад руу “цөлж”, намын гишүүдээ “тойглох” зорилготой
Энхийн цагт залуус эх орноосоо “дайжиж” байна. Өдөр бүр Солонгос руу явах нислэгүүд дүүрч, эсрэгээрээ нутаг буцах Монгол хүн үгүй шахам. Үүнээс МАН өнгөрсөн жилүүдэд улс орноо хэрхэн удирдаж, эдийн засгаа “сэхээ”-нээс гаргаж чадсан, эсэх нь тодорхой харагдана. Сонгуулийн циклээр иргэдийнхээ чихэнд цэцэг ургуулж, улмаар цүнх баригчдыг угжиж, тэрбумтан болгодог нь нууц биш. 3.5 сая хүн амтай Монгол Улсад аж үйлдвэржилт хөгжсөнгүй, уул уурхай тэр дундаа түүхий нүүрсээ хэр их борлуулснаас хамаарч төсөв ганхдаг тогтолцоо нэгэнт бий болжээ. Цаасан дээрх эдийн засгийн өсөлт иргэдийн халаасанд шингэсэнгүй. Нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх инфляц ардын нурууг авч байна. Сарын таван сая төгрөгийн төлөө эх орон, элгэн садан, үр хүүхдээ орхиж явахаас өөр гарцгүй болсон залуус нэмэгдсээр буй.
2024-04-09
ЖДҮ, байгаль орчны төсөлд 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжихээр боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй Жайкагийн хоёр үе шаттай төслийн багийнхантай хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
2024-04-09