Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визээ хэрхэн сунгах вэ
Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.
2024-06-26
Төв азийн улсуудын музейн захирлуудын форумыг монголд зохион байгуулна
Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.
2024-06-26
Үндэсний бичгийн анхан шатны сургалт эхэллээ
Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөтлөн явуулна гэж заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд "Үндэсний бичгийн анхан шатны түргэвчилсэн сургалт”-ыг эхлүүллээ.
2024-06-26
Эко клубийн 104 багш, 11 сургуулийн сурагч чууллаа
Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн 4 дэх удаагийн чуулганыг "ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" уриатай "Их газрын чулуу" байгалийн цогцолборт зохион байгууллаа.
2024-06-26
Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны эрх
Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны, ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Өнөөдөр "Эрүү шүүлтийн хохирогчдыг дэмжих Нэгдсэн Үндэстний байгууллагын өдөр" тохиож байна.
2024-06-26
Долдугаар сард аль нутгаар халж, хаагуур хүйтрэх вэ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Тэгвэл Цаг уур орчны шинжилгээний газраас долдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан тооцож гаргажээ.
2024-06-26
“Дээлтэй Монгол-2024” наадам ирэх сарын 9-нд болно
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадмыг Д.Сүхбаатарын талбайд ирэх сарын 9-нд зохион байгуулна.
2024-06-26
“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна.
2024-06-26
Хүүхэд хамгааллын тухай хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ
Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах нөлөөллийн ажлыг аймагт зохион байгуулж, төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
2024-06-26
304 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өнөөдөр өглөөний 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул голын үерийн аюултай түвшинг 342см буюу 82см даван үерлэж байсан
2024-06-23