Найман сая ам метр талбайг ариутгахад 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ
Улаанбаатар хотод бороо орсны дараах уршиг их. Зам, талбай эвдэрч, айл өрх, барилга байгууламж усанд автахын зэрэгцээ хөрс ихээр бохирддог. “Үерийн дараа гэр хорооллын нүхэн жорлонгийн өт урсаж байна. Нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай” гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Өнгөрсөн зургаадугаар сараас хойш нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд бохирдсон талбайг ариутгаж байгаа. Эхлээд бохирдсон хөрснөөс дээж авч, үндэсний лабораторид шинжлүүлдэг
2024-08-05
Иргэн Т.Золбаяр төв талбайд 11 дэх өдрөө суулт хийлээ
21 настай хүү 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж очоод амиа алдсан нь олон хүнийг цочирдуулсан. Тэрбээр цагдаа нарт зодуулсны улмаас амиа алдахад хүрсэн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн боловч хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэн Т.Золбаяр өнгөрсөн сарын 25-наас хойш төв талбайд суулт зарлаж байна. Өчигдөр 11 дэх өдрөө талбайд суулт хийсэн тэрбээр “Буруутай этгээдүүд хариуцлага хүлээтэл зогсохгүй” гэж мэдээлсэн
2024-08-05
Их-Уулын брэнд хуушуур ирэх сарын 1-нээс Улаанбаатарт “морилно”
Завхан аймгийн Их-Уул сумд хоолны үйлчилгээ эрхэлдэг “Далан давхар хуушуур”-ынхан ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотод борлуулалт хийж эхэлнэ. Тэндхийн хуушуур амт, чанар сайтай бөгөөд хэмжээ нь том гэдгээрээ олон нийтэд хэдийн танигджээ. Дотоодын аялагч нар болон жуулчид тус газраар үйлчлүүлэхийн тулд урьдчилан захиалгаа өгдөг гэнэ. Дэлгэсэн гарнаас ч том хэмжээтэй хэмээн олны дунд алдаршсан уг хуушуурыг нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоногт 1-2 өдөр худалдахаар төлөвлөсөн аж. Ийнхүү “буурь сэлгэх”-ээр болсон дээрх газрынхан өчигдрөөс Их-Уул сум дахь үйл ажиллагаа зогсоосон юм байна.
2024-08-05
Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан жилийн дотор 3.3 метрээр багасжээ
Баян-Өлгий, Ховд аймгийн газар нутгийг дамнан орших Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан нэг жилийн хугацаанд 3.3 метрээр багассан судалгааны үр дүн гарсныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбараас мэдээллээ. Тус салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн бүс дэх мөстлөг, мөсөн голууд хэр зэрэг хайлж байгааг судлах зорилгоор өнгөрсөн онд мониторингийн зориулалттай шонгуудыг Долоон нуурын хөндий хэсэгт суулгасан юм байна
2024-08-05
Үндэсний өв соёлоо “гайхуулсан” даншиг наадам
“Даншиг наадам-Хүрээ цам-2024” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эл наадамд гадаадын жуулчид төдийгүй манай иргэд ч өргөнөөр оролцсон юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын шашин соёлын хамгийн том наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2015 оноос жил бүр зохион байгуулж буй бөгөөд жуулчдыг татах, тэдэнд зориулсан арга хэмжээний тоог нэмэх зорилготой. Өдгөө энэ зорилгодоо хүрчээ. Энэ удаагийн даншиг наадам баялаг хөтөлбөртэй” гэсэн юм. Эл наадмын үйл ажиллагааг сурвалжиллаа.
2024-08-05
Богдхан ууланд алхагчдыг модонд даруулахаас сэрэмжлүүллээ
Богдхан уулан дахь явган аяллын зам, маршрутаар болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас нийслэлчүүдэд анхааруулав. Хүчтэй аадар борооноос үүдэлтэй аянга цахилгаан, хөрсний гулгалт, салхи шуурганы нөлөөгөөр мод, бут унах тохиолдол сүүлийн үед элбэгшжээ. Үүнээс болж зам, жим хаагдах, иргэд модонд даруулах, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдээд буй гэнэ. Богдхан уулын дархан цаазат газрын ойн санг бүрдүүлэгч моддын 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байгаа нь цаг агаарын эрс тэс байдлаас үүдэлтэй энэ төрлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг байгаль хамгаалагчид дурдлаа.
2024-08-05
Хилийн чанад дахь монголчууд тав дахь удаагаа чуулав
Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын чуулга уулзалтыг өнгөрсөн баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Тав дахь удаагийн арга хэмжээг өнөө жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн 10 жилийн ойд зориулж, урьдынхаас өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог.
2024-08-05