НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулахад туршлага солилцохыг хүсэв
Дараа нь тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсан юм. Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хийж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Гадаад харилцааны сайд тэмдэглэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцоллоо.
2023-09-06
Саудын Арабын Ханхүү Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-нөөс Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
2023-09-04
Малчдын нийгмийн даатгалыг төрөөс төлөх заалтад Ерөнхийлөгч хориг тавьсангүй
УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталж, үүгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөхөөр зохицуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ. Хуулийн уг заалтад Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Тэгвэл уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ бол хуулийн эцсийн найруулгыг хийн ёсчилсон, Төрийн тэргүүн ямар нэг байдлаар хориг тавиагүй гэсэн үг юм.
2023-08-22
Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагналаа
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн Баярын хурал Хан Хэнтий чуулгад болж байна. Энэ үеэр Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд батламж гардууллаа.
2023-07-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж, төрийн дээд цол, одон, медалиар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа. Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
2023-07-26
Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна
Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд долдугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан.
2023-07-26
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров хүрэлцэн ирэв
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.
2023-07-09