Монголбанкны хар жагсаалтад орсон иргэдэд “өршөөл” үзүүлнэ
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.
2024-04-16
“Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банк нэгдлээ
Урин хавартай золгохтой зэрэгцэн өвлийн турш хуримтлагдсан шороо тоосноосоо салж, орчин тойрноо тордон, өнгө үзэмжийг нь сэргээх их цэвэрлэгээний ажлыг нийслэлчүүд жил бүр өрнүүлдэг билээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 4-р сарын 8-19-ний өдрүүдэд нийслэл даяар зарласан “Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банкны төв оффисын хамт олон нэгдлээ.
2024-04-09
Хөрөнгийн зах зээлээ ойлгоогүй компанийнхан жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах уу
Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодорхой хэлбэл, системд нөлөө бүхий банкууд эхлээд 5-10 хувиа худалдаж, цаашид 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулах хүлээлт бий. Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн ч өмнө нь яригдаж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудал дахин хөндөгдлөө.
2024-04-04
Зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотек эзэлж байна
Монголбанкны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотекийн зээл эзэлж буй. Дээрх хугацаанд 1154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
2024-04-03
Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл шинэчлэгдсэн К картыг сонгоорой
Бас нэгэн гайхалтай мэдээ гэвэл К картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс гадна ХААН Банк, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг олгож байна. Оюутан залуус та бүхэн картаа ашиглан сард 44 удаа автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.
2024-04-02
Топ-100 компанийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлнэ
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах сонирхолтой компаниудыг дэмжих зорилгоор “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталсан билээ.
2024-04-01
Боаогийн чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого баримталж буйгаа илэрхийллээ
“Азийн Давос” гэгддэг Боаогийн чуулга уулзалт энэ оны гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага” уриан дор зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулга уулзалтад 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Сингапур, Хонконг, Индонез, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцов. Тэрбээр Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.
2024-04-01
Бодлогын хүү нэг нэгжээр буурахад зээлийн хүүнд 0.47 хувийн нөлөө үзүүлнэ
Бодлогын хүү нь мөнгөний зах дээр банкууд хоорондоо зээл олгож, авах суурь хүү юм. Мөн төв банкнаас гаргаж буй хамгийн бага хугацаатай үнэт цаасны хүү гэж ойлгож болно. Тус хүүний өөрчлөлт нь өрх, аж ахуйн нэгжийн хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлдөг. Тодорхой хэлбэл, бодлогын хүү 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд хадгаламжийн хүүнд 0.64, зээлийн хүүнд 0.47 нэгж хувийн өөрчлөлтийг дагуулна.
2024-03-21
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 9.4 хувиар буурчээ
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ. Mөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 (24.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.0 (52.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.
2024-03-15
Банкны салбарын анхны Инновацын төв үүдээ нээлээ
Инновацын төвийн нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Сачин Наир: “Энэхүү Инновацын төв ашиглалтад орсноор Монгол Улсын банк, санхүүгийн технологийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй судлах боломж бүрдэж байна. Бид “Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой ажилладаг. Тэгвэл энэ зорилгодоо нэг алхам ойртоход Инновацын төв чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.
2024-03-15
Зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжихгүй байна
Банкны салбарын 2023 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал боллоо. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжиж ирсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Ялангуяа, бизнесийн зээл 27 хувиар нэмэгдсэн бөгөөд зээлийн өсөлтийг дагаад салбарын хэмжээнд чанаргүй зээл 7.5 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлт гарчээ.
2024-03-14