Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа

Зам тээврийн ослын улмаас 11 хүүхэд амиа алджээ

Тээврийн прокурорын газраас энэ оны эхний улиралд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зам, тээврийн осолд хүүхэд өртөж, хохирсон хэргийг судалжээ.
2025-04-25

Хятадууд гэдийж, малчид гонсойж байна

Хэнтий аймгийн малчин залуу энэ сарын эхээр хэдэн ямаагаа самначхаад ноолуурын үнэ өсөхийг хэсэг харзнасан гэнэ. Гэтэл үнэ өсөх нь бүү хэл, авах ч хүн олдохоо байж. Сарын эхэнд нэг кг ноолуурыг 150 мянга орчим төгрөгөөр авч байсан ченж одоо болохоор “авахгүй” гээд гэдийчхэж. “Ноолуур авна” гэх зарын дагуу ярихаар 140 мянга гэх боловч яваад очихоор кг-ыг нь 100-105 мянган төгрөгөөр л үнэлж буйг малчин залуу ярьсан юм. Харин салбарын яамныхан нь зүүн аймгийн малчдаас ноолуурыг нь бүрэн авч дууссан.
2025-04-24

М.ЦОГТБААТАР: Гэр бүлийн үнэ цэн, хөгжлийг дэмжих шинэ хууль боловсрууллаа

Монгол Улсад төрөлт буурч, “шинэ” хүн цөөрч буйн цаад учир шалтгаан, манай орны хүн ам зүйн бүтэц алдагдсан, эсэх, төрөлтийн үзүүлэлт нь тогтмол уруудах болсон улс орнууд зорилтот бүлэгтээ чиглэсэн ямар бодлого баримталж байгаа талаар болон үүнийг хөрсөндөө буулгах боломжийн тухай мэргэжлийн хүмүүсийн ярилцлага, нийтлэлийг “Өнөөдөр” сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Энэ удаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатартай хүн амаа өсгөх бодлогын талаар ярилцлаа.
2025-04-22

Аз жаргалаас алсарч буй Улаанбаатар

Улсын нийслэл гэж хэлэхэд ч ичмээр өнгө гандуу хотдоо харц гундуухан хүмүүс өрнөөс өрний хооронд өдөр хоногийг аргацааж, баярлах шалтгаангүй амьдарч байна. Амьсгалах цэвэр агааргүй, алхах зам талбайгүй, утаа, түгжрэлээс илүү гарахгүй, авлига, хээл хахуульд идэгдсэн нийгэм, өвдөж зовсон хүмүүс эмнэлэг дүүргэж, хорт хавдар, амиа хорлолтын тоогоор дэлхийд толгой цохих нь холгүй байгаа Монгол Улсад аз жаргалын тухай ярих нь алдас болж мэднэ.
2025-04-18

Н.ИХБАЯР: Хариуцлагатай, тууштай, суралцах чин хүсэлтэй хүн л багш мэргэжлийг сонгодог байгаасай

Бага боловсролын багш нарын улсын II уралдаан саяхан болж өндөрлөсөн билээ. Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьсон уг уралдаанд бага ангийн 90 гаруй багш өрсөлдөж, тэргүүн байрт дөрвөн хүн шалгарчээ. Үүнээс дөрвөн төрлийн даалгаврын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан, Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Н.Ихбаяртай ярилцлаа. Уралдааны дараа түүнд хэд хэдэн сургуулиас ажлын урилга ирсэн ч бяцхан шавь нараа орхиод явж түвдэхгүй гэж байлаа.
2025-04-16

АНА БРАЙАН НУГРЕРЕС: Хувийн мэдээллийг хамгаалахын тулд хараат бус байгууллага ажиллуулах шаардлагатай

АНА БРАЙАН НУГРЕРЕС: Хувийн мэдээллийг хамгаалахын тулд хараат бус байгууллага ажиллуулах шаардлагатай
2025-04-15

Шинэ хууль чөлөөт хэвлэлийн “чөдөр”-ийг тайлж чадах уу

Шинэ хууль чөлөөт хэвлэлийн “чөдөр”-ийг тайлж чадах у
2025-04-11

Нийгмийн гарлаар нь ялгаварласан тэтгэлэг нэртэй шоу

Малчин, ажилчин, сэхээтэн аль нь ч бай бүгд ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Гэтэл нийгмийн гарлаар нь ялгаварлах үзлийг төр засгаас улам дэвэргэх боллоо. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах талаар дуулгав.
2025-04-09

Ш.БАТСҮХ: Амьдрах орчин, хот төлөвлөлт нь аз жаргалын суурь болдог

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, сэтгэл судлаач, Гавьяат багш, доктор, профессор Ш.Батсүхтэй аз жаргалын шинжлэх ухаан болон эерэг сэтгэл судлалын талаар ярилцлаа.
2025-04-08

Өндөр барилгын аюулгүй байдалд хэн ч баталгаа өгч чадахгүй нь

Шил, толь болсон өнгө үзэмж сайтай, өндөр барилгад амьдрахад хэдий сайхан ч аюулгүй байдлыг хангасан, эсэх нь эргэлзээтэй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг газар дайвалзахын төдийд нураад уначихвал яах билээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд газар хөдлөлт, гал түймэр, гамшиг, аюул осол нэмэгдэж, гэмгүй иргэд хэдэн мянгаараа эндэн, маш их хэмжээний хор хохирол учрах боллоо. Монгол Улсад ч ийм аюул нүүрлэхгүй гэх баталгаа үгүй. Ялангуяа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог манай хотод шинээр барьж, ашиглалтад оруулсан барилга, байгууламжууд хэр найдвартай вэ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй өндөр барилгууд зохих норм, стандартын дагуу баригдаж байна уу.
2025-04-03

Б.ЭНХЦЭЦЭГ: Эмэгтэйчүүдийн гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлэх магадлал огцом буурсан

Сүүлийн жилүүдэд төрөлт багасаж буй нь анхаарал хандуулах асуудал болоод байна. Энэ талаар эрүүл мэндийн байгууллагынхан болон иргэд ихээр санаа тавьж, ярих болсон. Гэвч төрөлт буурахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан тайлбарласан нь тун цөөн. Иймд энэ асуудлаар Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн Шинжлэх ухааны сургуулийн доктор, дэд профессор, хүн ам зүйч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.
2025-04-02

Японд суралцсан инженерүүд эх орондоо ирэв

Инженер, технологийн дээд боловсрол буюу “1000 инженер” төслийг Боловсролын яамнаас 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1035 хүн төгсжээ. Тодруулбал, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 292, “Коосэн”-д 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийтдээ 1098 оюутан, багш, судлаач хамрагдсан байна.
2025-04-01

Заалдах эрхээ “хазаарлуулсан” өмгөөлөгчид

Өмгөөлөгч бол хүний эрхийн хамгаалагч юм. Харин тэд хамгаалагчийн үүргээ хэр сайн гүй­­­­­цэтгэж чадаж байна вэ. Дуулиант за­­­­рим хэ­­­­рэгт олонд танигдсан 4-5 өмгөөлөгч байл­­­­­цаад ч үйлч­­­­­лүү­­­лэг­­чээ “аварч” чаддаггүй то­­хиол­­дол цөөн­­­­гүй. Ялан­­­гуяа, эрүүгийн хэрэгт ажил­­ладаг өм­­­­гөө­лөг­­­­­­­чид шүүх хуралдаан жинхэнэ мэт­гэл­­цээ­­­ний жур­­­­­­­­­маар өрнө­­­дөггүй болохыг хэлж, ярь­саар ир­сэн.
2025-03-28

Хэлбэр хөөсөн цахим засаглал

Цэцэрлэг, сургууль, тэтгэлэгт хөтөл­­бө­­­­рүүдэд хам­раг­­­­­­­­да­хын тулд дугаар­лаж зогсохгүй, онлайнаар бүрт­­­­гүүлж, баг­­­­шийн журнал, сурагчийн хувийн хэр­­­­­­­гийг цаа­­сан хэлбэрээс хал­сан зэрэг үзүүлэл­­­­тээ­рээ Мон­­­­­­гол Улс бо­­ловс­­ролын салбарт ца­­­­хим шилжилтийг ам­­­­­­­­­­­­­­жилт­­­­­­тай хэ­­рэг­­­жүүлж буй онц­лох таван орны нэгээр нэр­­­­­­­­лэгд­­­­­­­­сэ­­­­нийг ЮНЕСКО өнгөрсөн онд мэдээлсэн.
2025-03-25

Ажиллах хүчнээ “аврах” боломж

Монгол Улсын эдийн засагт тулгамдсан таван гол асуудлын нэгдүгээрт хүний нөөцийн дутагдал бичигдсэнийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Отгонтөгс хэл­сэн юм.
2025-03-21

Багш нарын сэтгэл зүйн асуудлыг хөсөр хаяжээ

Зургаадугаар ангийн хүүг минь багш нь зод­­чих­жээ. “А ээждээ хэлчихсэн байна. Ажил­гүй болж ч мэдэх нь” гэж багш нь ан­гийн­­хандаа ярьсны улмаас хүүг минь хүүхдүүд га­дуурхаж эхэлсэн. Яах вэ” хэмээн нэгэн ээж цахим орчинд бичсэн байв.
2025-03-17

Элэгний хорт хавдар эдгэрдэг үү 

Ингэж асуух учир шалтгаан хийгээд эргэл­­зээ төрүүлсэн цөөнгүй асуудал байна.
2025-03-14

Төр худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулбал дарангуйлал тогтоно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баа­­­­тархүү өнгөрсөн сарын 10-нд олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулна гэж мэ­дэгдсэн.
2025-03-12

Ходоодондоо хайргүй монголчууд

Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар өргөн дэлгэр сай­­­хан болж өндөрлөлөө. Сар шинийн баярын дараа хүүхнүүд жин нэмснээ гайхаж, эрчүүд бууз жигнэх хугацаагаар өлдлөө хэ­­­­мээн маазрах.
2025-03-11

Ж.Баясгалан: Хүүхдийг “уруу татдаг”, эрүүл бус хүнсний сурталчилгааг хуулиар хориглох хэрэгтэй

“Монгол Улсын хүн амын хоол тэ­жээ­лийн байдал” үндэсний зургаа дахь судалгааг 2023 онд хийж, үр дүнг нь саяхан танилцуулсан билээ.
2025-03-02