АНХААР: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу арванхоёрдугаар 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2023-12-03
Унгар улстай цөлжилт, хөрсний доройтол зэрэг асуудлаар хамтарч ажиллана
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
2023-12-02
Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ
Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.
2023-12-02
ТАНИЛЦ: Чуулганы хуралдааныг хамгийн их ТАСАЛДАГ гишүүд
УИХ-ын хаврын чуулганы үеэр Их хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон. Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гардаг боллоо. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй" хэмээн онцолсон. Үүнээс хойш гишүүдийн ирц нэг үеэ бодвол сайжирсан ч хуралдааныг тасалдаг байдал мэр сэр гарсаар байна. Иймд бид энэ удаагийн намрын чуулганы хуралдаанд хамгийн их тасалсан гишүүдийг танилцуулъя.
2023-12-01
Б.Баттөмөр: Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулсан нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг
Б.Баттөмөр гишүүн "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой. Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих хэрэгтэй. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг" гээд эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн эсэхийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.
2023-12-01
Жилд 20 мянган тонн махыг экспортолж байна
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан махны үнийг бууруулахгүй байх, дулааны аргаар боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд холбогдох яам анхаарах, малын тэжээл, хивэг олдохгүй байгааг ОХУ-аас оруулж ирдэг улаан буудайг зөвшөөрөх, шатахууны нийлүүлэлтийг эхний ээлжинд орон нутаг руу хуваарилах, хилийн бүсүүдэд түгээх, өвс, тэжээлийн үнийг тогтвортой барих, хүргэх гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж, асуулт тавилаа.
2023-12-01
С.Амарсайхан: Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрнэ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо.
Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
2023-12-01
Ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа 24 хүнийг хилээр гарахыг хоригложээ
2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагджээ.
2023-12-01
Сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхлэх байсан ерөнхий боловсролын сурагчдын амралтыг бүх нийтээр амрах өдрүүдтэй холбон наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Сурагчид амрах хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч, 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хичээлдээ орно.
2023-12-01