Хөлийн голын орчимд суваг, шуудуу татжээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд 2 метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ.
2024-03-25
Америк дахь Монгол тээвэрчид чуулна
Хойд Америк дахь Монгол Тээвэрчдийн холбоо, Чикагогийн Монголчуудын Бизнесийн зөвлөл хамтран “Аюулгүй байдал нэгт” нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалт тавдугаар сарын 17-18-ний хооронд үргэлжилж, эхний өдөр уулзалт, хэлэлцүүлгээр өрнөж хоёр дахь өдөр Уран жолоодлогын аварга шалгаруулах уралдаант тэмцээнийг жолооч нарынхаа дунд өрнүүлж шагналт байруудыг тодруулна.
2024-03-25
ТӨҮГ-т ажиллагсдын дундаж цалин 3.3 сая төгрөг байна
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 дүгээр улирлын тайланд 771.1 мянган ажиллагчдыг хамруулжээ. Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн.
2024-03-25
“Азийн орнуудын Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд бүс нутгийн сургалт болжээ
ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн орнуудын Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлт” бүс нутгийн сургалтыг гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Камбож Улсын Гаалийн сургалтын төвд зохион байгууллаа. Оролцогчид “Шинэчлэл, өөрчлөлт болон өөрчлөлтийн менежмент; Эрсдэлд суурилсан шигшин сонгон шалгах хяналт, түүний дотор гаалийн үнэлгээ; Хиймэл оюун ухааныг эрсдэлд суурилсан гаалийн хяналтын санамсаргүй сонголтод ашиглах нь; Дамжин өнгөрөх болон эдийн засгийн тусгай бүс” чиглэлээр олон улсын туршлагаас суралцан, Гаалийн хэргийн чиглэлээр хоёрт талт уулзалт хийсэн.
2024-03-25
“Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд”-д 620 гэрэл зураг үзэгчдэд хүрчээ
"Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн өндөрлөлөө. Соёлын яамны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 19-24-ний өдрүүдэд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “Ulaanbaatar Photo week-2024” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
2024-03-25
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академи хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024-03-25
“Мөнгөн мод 2023” оны шилдгүүд энэ лхагва гарагт тодорно
“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ долоо хоногт зохион байгуулах гэж байна.
2024-03-25
Олон улсад үр дүнд суурилсан төсөвлөлтийг эрчимтэй нэвтрүүлж байна
“Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэг өдрийн сургалт, өдөрлөгийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвараа нэмэгдүүллээ.
2024-03-25
Тавантолгой ДЦС-ын төслийн гүйцэтгэгчийг өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулаагүй
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна.
2024-03-25
Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж, өдөрт 20 мянган хүнд үйлчилж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
2024-03-25