Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Дэлхийн 57 оронд бараа экспортолж, 91.3 хувийг Хятад руу нийлүүлэв

2024 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9363.3 сая ам.доллар болж,  2023 оны мөн үеэс 619.1 сая ам.доллар буюу 8.0 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 1510.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна. Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэллээ.
2024-05-07

Монгол, Хятадын худалдааны эргэлт 17.6 тэрбум ам.доллар байна

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган энэ тавдугаар сарын 13-нд “Туушин” зочид буудалд болно. Чуулга уулзалтаар БНХАУ-ын талын Чиндао хотын төлөөлөл “Пракматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Торгоны зам"-ын ирээдүйг хамтдаа байгуулах” сэдэвт илтгэл тавина.
2024-05-07

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Өнөөдөр 30 хэм хүрч хална

Өнөөдөр гадаа 30 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-05-07

Энэ жил 27 сургууль, 48 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2024 онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулав.
2024-05-06

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.
2024-05-06

Гадаадад байгаа иргэд зургадугаар сарын 15-наас өмнө цахимаар бүртгүүлнэ

Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны нэгдүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
2024-05-06

Аймгуудын өрсөлдөх чадвараар Эрдэнэт тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулж байна. 12 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийхэд ерөнхийдөө таван аймаг ээлж дараалан доогуур байр эзэлдэг аж.
2024-05-06

Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл өглөө

Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймагт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024-05-06

Монголын гурван марафонч Парисын олимпод оролцоно

"Парис 2024" Зуны олимпын наадмын марафон гүйлтийн төрлөөр гурван тамирчин оролцохоор боллоо. Эрэгтэйд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйд ОУХМ Баярцогтын Мөнхзаяа, ОУХМ Галбадрахын Хишигсайхан нар олимпод уралдах цагийн нормативийг хангасан байна.
2024-05-06

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.
2024-05-06

Японд болсон “GO MONGOLIA” үйл ажиллагааг 15 000 орчим хүн үзэв

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” үйл ажиллагааг зохион байгуулав.
2024-05-06

Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн анхны барилдааныг Бельгийн Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл, Европ дахь үндэсний спортыг хөгжүүл “Сэр-Очир” төв, “Соёмбо тв” хамтран тавдугаар сарын 25-нд зохион байгуулна.
2024-05-06

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болов.
2024-05-06

“Дорнын фестиваль” Италийн 11 хотод боллоо

Ром хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн улс орнуудын соёл урлаг, ёс заншил, бараа бүтээгдэхүүнийг  сурталчлан таниулдаг “Дорнын фестиваль“  (Festival Dell’Oriente) олон улсын үзэсгэлэнд Монгол Улс Зочин орноор оролцов.
2024-05-06

Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, зургаа дахь Олимпдоо оролцохоор боллоо.
2024-05-06

ТОЙМ 2024.05.03: “Хэвлэлийн эрх чөлөө боогдов”

Энэ долоо хоногийн онцлох сэдэв "Хэвлэлийн эрх чөлөө боогдов"
2024-05-03

Автомашин үйлдвэрлэгч топ компаниуд шинэ загвараар өрсөлдөнө

“Volkswagen”, “Stellantis”, “Mercedes-Benz” зэрэг тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид ирэх саруудад шинэ загваруудаа олноор нь танилцуулна гэсэн хүлээлт байна. Энэ нь саараад байсан өсөлтийг эргэн эрчимжүүлэхэд түлхэц болох аж.
2024-05-03

Монголын баг тамирчид Бангкок хотноо хамтарсан бэлтгэл хийнэ

Манай баг тамирчид тавдугаар сарын 8-ны өдрөөс Тайландын Бангкок хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, энэ сарын 23-ны өдөр эхлэх Олимпын эрхийн төлөөх тэмцээндээ оролцох аж.  Уг тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.
2024-05-03

Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүн экспортлох гарцыг нэмэгдүүлнэ

Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулах газар зүйн заалтын хэлэлцээрийн яриа хэлэлцээ Бельги Улсын Брюссель хотноо 2024 оны  дөрөвдүгээр сарын 29-30 өдрүүдэд болов.
2024-05-03

2023 онд эрчим хүчний импорт 13.2 хувиар өсөв

2023 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.5 тэрбум кВт.ц-т хүрчээ. Нийт эрчим хүчний хэрэглээ 4.3 хувиар өссөн байна.  Үүнээс цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэв.
2024-05-02