Автобусанд дамжин суух терминалыг нэмэгдүүлэхээр санал боловсруулна
Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов.
2023-04-18
Хорихоос суллагдсан 699 иргэн цагдаагийн хяналтад байна
2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын хэмжээнд хяналтад байгаа шүүхээс тэнсэн суллагдсан 310, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 205, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 13, жирэмсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан 7, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 30, хорих ял эдлээд суллагдсан 134, нийт 699 этгээд хяналтад байна.
2023-04-18
Бүгд найрамдах ЧЕХ УЛСАД жил бүр оюутан суралцуулна
Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуууллаа. Санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих юм.
2023-04-18
ХНХЯ-наас барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хяналт шалгалт хийнэ
Тодруулбал, энэ онд барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.
2023-04-18
Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан сумдын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ
Монгол Улсын тэргүүлэх зэргийн сум Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр /2023.04.18/ “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэртбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх, Сүхбаатар сумын 5 баг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчид, Асгат сумын ИТХ-ын төлөөлөгчид, 2,3 дугаар багийн малчид, Мөнхаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн дарга нарын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
2023-04-18
29 дүгээр сургуулийн дотуур байрны аюулгүй байдал алдагджээ
Нэг өрөөнд 2-6 хүүхэд амьдардаг аж. Тэдгээрийн нэгэнд нь ороход гурван хаалгатай ганц шүүгээ, нэг ширээ, сандал байлаа. Хөл нь догонцсон сандал, ирмэгүүд нь халцарсан ширээ, хаалга нь салах дөхсөн шүүгээ, нурж унах шахсан, толгой нь салсан орнууд байх аж. Ер нь л дотуур байрны тавилгууд нэлээд хуучирчээ. Зарим үед багш нар өөрсдөөсөө мөнгө гарган засаж сэлбэдэг гэнэ. Хөвгүүдийн дотуур байрыг ашиглалтад оруулахад КОЙКА олон улсын байгууллагаас хандивласан тавилгуудыг тордсоор өдий хүрчээ.
2023-04-18
М.Мөнхмандах: Улстөрчдийн санхүүжилт сэтгүүлчдийн хяналтыг сулруулж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, сэтгүүлчид рүү чиглэсэн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Өнөө жил сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, иргэний мэдэх эрхийг хангахаар хүний эрхийн байгууллагууд дээрх үйл ажиллагаанд нэгдэж буйгаараа онцлог .
2023-04-17
Хуулийн төслүүдэд оруулах санал, зөвлөмжүүдийг бичгээр болон цахим хэлбэрээр авна
Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогод Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийж, хөгжлийн бодлогод хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бүрдүүлэх, ядуурлыг тууштай бууруулах зорилтууд туссан.
2023-04-17
МСНЭ: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум зохион байгуулна
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан цөөнгүй ажил зохион байгуулахаар төлөвлөснөө өнөөдөр нийтэд танилцууллаа. Өнөө жил эвлэлээс "Ирээдүйн эрхээ бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг хангах хөшүүрэг мөн" гэсэн уриа гаргажээ. Онцлууштай нь өнөө жил хүний эрхийн байгууллагуудтай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг эл өдрийг тэмдэглэнэ.
2023-04-14
Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах журмыг шинэчилнэ
Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.
2023-04-13
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
2023-04-13