АН: Тавантолгой" компанид ажиллаж байсан хүн Казахстанд орон сууцын хороололтой гэх мэдээлэл бий
О.Цогтгэрэл: "Бид цаг үеийн асуудлаар хуралдлаа. Иргэд бухимдалтай байна. Тиймээс АН байр сууриа илэрхийлж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгооч. УИХ-ын танхимд МАН-ынхан эрх барьж байхдаа би хулгайч, чи хулгайч гэж дуудалцаж байсан. Тавантолгойн захирлыг томилсон цаад хүнийх нь талаар бас ярьдаг. Энэ мэдээлэл яагаад ил болохгүй байна вэ. "Тавантолгой" компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байгаа гэсэн мэдээлэл байна.
2022-12-06
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгайлсан хэнбугай ч хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа.
2022-12-05
ЦЕГ: Согтуу иргэдийг жагсаалаас татан гаргаж байна
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд хоёр дахь өдрөө жагсаж байна. Эхний өдөр жагсагчдын дунд согтуу хүн их байсан ч цагдаагийн байгууллагаас үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндлээд нэг ч хүнийг саатуулаагүй, баривчлаагүй, эрүүжүүлээгүй.
2022-12-05
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн гэв
Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлд ажилласан.
2022-12-05
Зодуулсан сурагчийг хорооны хамтарсан багтай холбон зуучилжээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зодооны асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-нд олон нийтийн сүлжээнд сурагчид нэгнээ зэрлэгээр зодож буй бичлэг цацагдсан. Нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийхэд 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ зодоон хийсэн тогтоогджээ.
2022-12-05