Өрхийн орлого, зарлагын судалгааг хэлэлцлээ
“Ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын нэг хүүхдэд ногдох хоолны бодит өртгийг тооцох, өрхийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн онцлогоос хамаарч эцэг эх, асран хамгаалагч зардлыг хариуцах хувилбарт шинжилгээ хийх” зөвлөх үйлчилгээний ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Статистик дэвшил” ТББ-тай хамтран 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 10 өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
2023-01-12
19 байршилд нийтийн бие засах газар ажиллаж байна
Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.
2023-01-11
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг Хангарди одонгоор шагнав
Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, олон бүтээн байгуулалтыг цогцлоосон. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
2023-01-11
Хүүхдийн зуны спортын наадмаас топ төрлүүдээ хасжээ
Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортыг оруулалгүй хасжээ. Тиймээс дээрх холбоодын төлөөллөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
2023-01-11
Олон нийт М.Ганбаатарыг үл ойшоож "ЯНДАНГИЙН САЙД" хэмээн гоочлов
Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар ажлаа авсныхаа маргааш яндан хөөлнө гэдгээ ил тод хэлнэ лээ. Түүний удирдаж байсан “Тавантолгой түлш” хувьцаат компани хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийнхэнд тараадаг. Дээрх томилгооны өмнөхөн тус компанийн ерөнхий инженер Ц.Алтансүхээс авхуулаад ерөнхий технологич Х.Галымбек, зөвлөх инженер Ж.Батбилэг гээд сэтэртэй бүхэн өдгөө шахмал түлш үйлдвэрлэснээр хотын утаа 50 хувь буурсан, цаашдаа 80 хүртэл бууруулна хэмээцгээсэн. Бодит амьдралд метрополис гэгдэх Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хотуудын эхний 10-т жагссан хэвээр байна. Мөн утаанаас үүдэлтэй өвчлөл хүн амын дунд ихсэж, нялхсын уушги насаараа тамхи татаж буй хүнийхтэй ижил түвшинд хүрснийг эмч нар баталж буй
2023-01-10
Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг хуульд тусгаагүй гэв
Монгол Улсын Их Хурлаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 2021 онд баталж, тус хууль 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулахаар тусгагдсан. Түүнчлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, албан татвар (төлбөр, хураамж)-ын асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тул “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг хуульд тусгах шаардлагатай байна.
2023-01-10
Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн төсөлд анхаарахыг үүрэгдэв
Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.09/-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж танилцуулав.
2023-01-09
Ногоон сургууль төсөл хэрэгжүүлнэ
НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-иар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 1-р сарын 4-5-ны өдрүүдэд Сүхбаатар, 6-7-ны өдрүүдэд Хэнтий аймагт тус тус ажиллаад ирлээ.
2023-01-09