Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
2023-02-22

Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. ​
2023-02-22

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн баярыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ
2023-02-22

Нэг өдрийн цалингаа Туркийн ард түмэнд хандивлав

 БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдан, хэдэн мянгаараа орон гэргүй болсонд гашуудаж, дэлхийн олон орноос аврах баг, хандив тусламж хүргэсээр байгаа билээ. Эл үйл ажиллагаанд Монголчууд ч мөн нэгдсээр байна.
2023-02-22

“Ойн түншлэлийн тухай” баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа тохирчээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннинотой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
2023-02-19

Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагчдыг өнөө жил хэн залгамжлав

Өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа (2018), Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж (2019), Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа (2020), Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа (2021) нар шалгарч байжээ.
2023-02-19

Халх голын сав газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр шуурна

Өнөө  шөнө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, маргааш өдөртөө  Халх голын сав газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.
2023-02-19

Сумын эмнэлгүүд санхүүжилтийн 30 хүртэл хувийг тогтмол зардалд зарцуулж, ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүйд хүрчээ

Эрүүл мэндийн салбарт сумын нэгдсэн эмнэлэг статустай зургаан газар бий. Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой   сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргийг нэгдсэн эмнэлэг хүлээдэг.
2023-02-19

Улсын аварга фермерт шагналыг нь гардууллаа

С.Түмэнжаргал, түүний гэргий Д.Анхзаяа нар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумаас 2011 онд Улаанбаатар хотод шилжин ирж, өдгөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ам бүл зургуулаа аж төрж байна. Тэд сүүлийн 10 гаруй жил сүүний үхрийн фермер эрхлэн амьдарч байгаа юм. Тэднийх 140 гаруй тоо толгой үхэртэй бөгөөд сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлдэг аж.
2023-02-19

БНСУ-тай Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай баримт бичгийг үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай баримт бичигт талууд гарын үсэг зурлаа.
2023-02-18

Монгол Улстай хиллэдэг дахин нэг боомтын үйл ажиллагааг сэргээжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
2023-02-18

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох 618 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлжээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэвэрийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулжээ. Гэвч...
2023-02-18

Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар цастай

Өнөө маргаашдаа говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
2023-02-18

"Ховдод үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа худалдаа болж байна

Сар шинийн баярыг угтан Ховдод үйлдвэрлэв  үзэсгэлэн худалдааг “Хувцас загвар, бэлэг дурсгал, гар урлаачдын өдөрлөг” нэртэйгээр зохион байгууллаа. "Эвийн хүч" худалдааны төвд зохион байгуулсан уг өдөрлөгт оёдлын үйлдвэрлэл, гутал, бүс, малгай, даалин, бэлэг дурсгал, эсгий урлал үйлдвэрлэдэг нийт 25 хувиараа хөдөлмөр эрхлэгчид 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.
2023-02-18

Цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн шөнийн цагаар эргүүл хийж эхэллээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -130 зөрчил, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйл илрүүлжээ.
2023-02-18

Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа

ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод албан томилолтоор ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцэж тохирсон юм.
2023-02-17

Хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 14 хүнд хуулийн харицлага тооцов

Дорноговь аймгийн Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дорнод аймгийн Халхгол, Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумдын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн 854 тооны мал бэлчээрээр улсын хилд тулжээ.
2023-02-17

ЦЕГ: Томоко Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа бичлэг хийсэн

Томоко гэх Япон Улсын иргэн нь чипс сурталчилж байна гэх нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийснийг Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж бичлэгийг зогсоолгосон юм
2023-02-17

Хонины ууцны худалдаанд шалгалт хийж, үнэ хөөрөгдсөн этгээдүүдийг 500 мянган төгрөгөөр торголоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.
2023-02-17

Баталгаагүй мөнгөн аяга борлуулсан иргэн, хуулийн этгээдийг торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжинд байрлах алт мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчид мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.
2023-02-17