ГИХГ-ын мэргэжилтэн хятад иргэдэд виз гаргаж өгөхийн тулд хахууль авчээ
Тус хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний нэг нь уг албан тушаалтанд холбогдох үйлдэл аж. ГИХГ-ын дээрх мэргэжилтэн нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд хууль бусаар виз гаргуулах гэсэн З.Нямсүрэн гэдэг хүнд үйлчилж удаа дараа хахууль авч байсан гэнэ.
2023-05-02
Шүүхэд шилжүүлсэн ч гацсан авлигын хэргүүдийн хувь заяа бүрхэг байна
Шүүхээр дэнслүүлэхээр болсон эрүүгийн хэрэг, иргэний маргааныг товлосон өд өр нь хэлэлцэн шийдвэрлэх тохиолдол багассан. Хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар элдэв шалтгаан тоочиж хойшлуулдаг нь гэм биш, зан болж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. ШЕЗ, шүүхүүдийн хийсэн судалгаанаас үзэхэд хурал хойшлуулдаг хэргийн гол эзэд нь өмгөөлөгч нар гэх нь ч бий.
2023-04-28
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ган бөөрөнцгийн цехийн даргыг удахгүй шалгаж дуусна
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгуулж, заримынх нь гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байгаа билээ. АТГ-ынхан тус үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох өөр нэг хэргийг удахгүй шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлэхээр болж буй гэнэ.
2023-04-26
Нүүрс тээврийн машин нэвтрүүлж хахууль авсан хилчдэд ял шийтгэв
тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд хилчин шалгагч М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Т.Мөрөнгөөс 18 сая төгрөг авсан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Шүүхээс хилчин шалгагч нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн хахууль өгсөн Н.Ариунболдод нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Хилийн цэргийн 031 дүгээр ангийн хилчин шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржурай, Ж.Даваасүрэн нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
2023-04-24
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн албан тушаалтны өрөөнд нэгжлэг хийлээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдах албан тушаалтны өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичиг баримтууд, гэрээнүүдийг хураан авлаа. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдод холбогдох хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийсэн аж.
2023-04-19
Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ
Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ. Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм.
2023-04-14
З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм.
2023-03-22
“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс гаргуулах хохирлыг шүүх үл хэрэгсжээ
Уг нь анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжийн дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гар¬гуулан хохирогчдод олгохоор болоод байсан. Мөн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.
2023-03-16