“Оюутолгой”-н ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг шаардаж байна
Үндэслэлгүйгээр цалинг нь бууруулсан гэх шалтгаанаар “Оюутолгой” компанийн Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн хэлтсийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр цалинг нь хассаны улмаас тэд түр хугацаанд ажилд гарахаас татгалзсан байна. Ийнхүү шаардлага тавихад нь дээрх компани ажилчдыг уурхайг орхиж явахыг хүсжээ. Ингэснээр нийт 180 орчим уурхайчин гэр лүүгээ буцсан гэнэ. Тэднийг амарч буй ажилчидтай нийлүүлэн тооцвол нийт 400 орчим ажлын байртай холбоотой асуудал үүсээд буй юм байна.
2024-05-14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж буй “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын “Өмнөдийн дуу хоолой: Хүн төвтэй хөгжил” сэдэвт өндөр түвшний нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцож, үг хэлэв.
2023-01-17
Баян-Өлгий аймгийн 9 суманд өвөлжилт хүндрэлтэй байна
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна. Тус аймгийн хэмжээнд нийт 2 сая 250 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогдсон байна.
2023-01-17
Өнгөрсөн онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрчээ
Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325,600 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2023-01-17
Монгол Улс анх удаа нүүрсээ цахимаар арилжааллаа
“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг амжилттай хийжээ.
2023-01-17
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөлийг гурван компанид олгов
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит буюу энэ оны эхний хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нэг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Ингэснээр хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын сангийн тоо тав боллоо. Мөн нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн батлахаар, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахаар, дөрвөн тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны багцын эзлэх хувьд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.
2023-01-13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..
2023-01-13