Хархорин хотын төлөвлөлтөд Шведын туршлагыг нэвтрүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой гуравдугаар сарын 12-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хот болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэхэд шведийн туршлага, технологийг ашиглах, шведийн компани, төр, хувийн хэвшлийн түншлэлүүдийг татах, хамтран ажиллах талаар санал солилцжээ.
2024-03-18
ОХУ-аас 8500 тонн буудай хандивлажээ
Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв.
2024-03-18
Дархадын хотгор, Тэс голын хөдийгөөр шөнөдөө -29 хэм байна
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
2024-03-18
Парисын олимпын хүрээнд “Монгол Францын төв”-тэй хамтран ажиллана
Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол Олимпик Хауст боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг болон Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали нар үзэглэв.
2024-03-17
“Шар тосны баяр”-ын зочид 3000 гаруй бин иджээ
Монгол дахь Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-т уригдсан зочид, төлөөлөгчид олон төрлийн бингийн амталгаа хийж, худалдаанд оролцлоо. Энэ үеэр 3000 гаруй бин иджээ.
2024-03-17
Красноярскийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрчилсан тоглолт хийлээ
Өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж иржээ. Энэ жилийн Монгол дахь Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-т олон улс, Бүх Оросын наадам, уралдаануудын шагналт Красноярскийн хязгаарын Курагины дүүргийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрчилсан тоглолтоо үзүүллээ. Энэхүү тоглолт хаврын баярын нэгэн чимэг байсан юм.
2024-03-17
“Шар тосны баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэлээ
Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Улаанбаатар дахь Русский Домд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярыг Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж иржээ. Эртний түүхтэй энэхүү баярыг Оросууд онгоноо шүтэх уламжлалаас өвлөн авсан гэдэг. Тодруулбал, эрт дээр үед нар эргэж, хавар эхэлсний баяр, удаан үргэлжилсэн Оросын өнөтэй өвлийг давсныг баяр хөөртэйгөөр үддэг. Цог жавхаатай энэхүү баяраар хот тосгодын төв гудмаар өргөн зугаалга хийдэг аж. Ингэхдээ сүрлээр хийсэн мануухай барьж явдаг байжээ. Мануухайгаар өвлийг дүрсэлж, “Шар тосны баяр”-ын сүүлийн өдөр “хавар айлчлан ирлээ” хэмээн тунхаглаж, мануухайг шатаах ёсон одоог хүртэл хадгалагдсан.
2024-03-17
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы үеэр сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хууль тогтоомж, бодлого шийдвэрийн жендэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг тусган, хэрэгжүүлж байгаа талаараа онцоллоо.
2024-03-17
Сугалаагаар 50 бэлгийн эзнийг тодруулжээ
Өвлийг үдэх ёслол цэнгүүнийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олноос зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Шар тосны баяр”-ын онцлох нэг зүйл нь томоохон шагналын сантай сугалаа байлаа.
2024-03-17
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо
"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.
2024-03-17
Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн бодлогоор шийдвэрлэх тухай хэлэлцжээ
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” тэргүүлэх сэдвийн хүрээнд Нью-Йорк хотноо үргэлжилж байна.
2024-03-17
Татварын орлого 4.9 их наяд төгрөгт хүрчээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 78.4, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 их наяд төгрөг буюу 83.1 хувиар тус тус өссөн байна.
2024-03-17
2024 оны ээлжит сонгуулийг товлох тухай хэлэлцлээ
лсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг хийв. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
2024-03-16
Улсын хэмжээнд 15 мянга гаруй өрх толгойлсон эцэг бий
Монгол Улсын нийт хүн амын 50.9 хувийг эзэлдэг эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан үзэж, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд авчрах зорилгоор “Монгол Улсын Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
2024-03-16
Монголд ганц бие хүний амьдрах сарын өртөг хэд вэ
XXI зууны Монголд ганц бие хүний амьдрах сарын өртөг хэдэн төгрөгт хүрсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Дундаж цалин нь 1.5 сая төгрөгтэй тэнцэх манай улсын амьдрах өртөг дэлхийд хөгжилтэй, эдийн засгаараа тэргүүлэгч гүрнүүдтэй ойролцоо аж. Тодорхой хэлбэл, дэлхийн улсуудтай Монгол орны өртгийг харьцуулсан судалгаагаар ганц бие хүн сард 2 орчим сая төгрөгийг зарцуулдаг нь харагдана. Энэ нь БНХАУ, ОХУ-ын өртөгтэй тэнцүү байна.
2024-03-16
Балбад хавсран суух итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-03-16