Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, ашиглалтад оруулах хугацаа нь хойшиллоо
Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд буюу орон нутгийн ээлжит Сонгуулийн өмнө сүр дуулиантай нээсэн. Гэвч нээснээс нь хойш дөнгөж нэг сар гаруйхны хугацаа өнгөрч байхад осол гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаагаа хойшлуулахад хүрснийг тус станцынхан мэдэгдэв.
2024-11-19
Манай улсын шувуу судлаачдын бүтээлийг шилдгээр шалгаруулав
Азийн шувуу судлалын II хуралд манай орны судлаачид амжилттай оролцож, онцлох, шилдэг Судалгааны бүтээлийн эзнээр шалгарчээ. Эл хурлын үеэр 39 орны 530 гаруй судлаач шувууны судалгаа, хамгааллын ажилтай холбоотой илтгэл хэлэлцүүлж, тайлан, мэдээлэл танилцуулсан байна.
2024-11-19
Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна
19-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 23-наас нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
2024-11-19
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжилд хөшүүрэг болсон төслүүд
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой уг төслийн хүрээнд хохирогчдыг түр хамгаалах байр тавыг барьсан аж. Мөн энэ төрлийн хүчирхийллийг даван туулагч 150 эмэгтэйд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” хөтөлбөрөөр дамжуулан амьжиргаа залгуулах тоног төхөөрөмж өгч, ур чадвар олгох сургалтад хамруулсан байна. Эдгээрийн нэг болох Сэлэнгэ аймгийн түр хамгаалах байртай танилцлаа.
2024-11-18
Бяслаг урлаачид тав дахь удаагаа чууллаа
Бяслаг урлаачдын тав дахь удаагийн фестиваль Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Хоолондоо” ресторанд уржигдраас эхлээд хоёр өдрийн туршид боллоо.
2024-11-18
Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж байна гэв
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь чөлөөлөн, дарамт, шахалт үзүүлсэн тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т цөөнгүй ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хандсан мэдэгдлийг тус комиссоос гаргасан байна.
2024-11-18
ОБЕГ-ын дэд дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудалд гамшгаас хамгаалах чиглэл багтдаг. Тэрбээр энэ эрх мэдлийнхээ хүрээнд, тус байгууллагын сахилга, хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2024-11-18
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана.
2024-11-17
Тээврийн салбарынхан чуулав
“Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн дагуу Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурлыг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын тээврийн салбарынхан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, туршлага мэдлэгээ хуваалцлаа. Мөн ирэх жилүүдэд тээврийн салбарт хамтран хийх ажлын чиглэлүүд дээр санал солилцлоо.
2024-11-17
Х.Нямбаатар: Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метрогоор зорчино
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.
2024-11-16