Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-06-28
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийлээ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
2023-06-28
Гадаад хэргийн сайдгүй гадаад айлчлал
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх хоёр дахь удаагийн айлчлал нь түүхэн ач холбогдолтой.
2023-06-27
Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг тээвэр логистикийн төв болгоно
Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.
2023-06-27
МАН: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ
Үүний тухайд тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Англи хэлтэй холбоотойгоор үүссэн эл асуудлын мөрөөр ҮАБЗ зөвлөмж гаргасан. Энэ нь аль нэгэн хэлийг онцгойлон дурдаж хуульчлах хэрэггүй гэсэн агуулгатай. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд заах бус, сургалтын хөтөлбөрт буй англи хэлийг гуравдугаар ангиас суралцах зохицуулалтыг мөрдөх нь зүйтэй гэж үзсэн. Харин боловсролын салбарын хүний нөөц, англи хэлний багш бэлтгэхэд анхаарал хандуулах чиглэлийг манай бүлгийн зүгээс өгч байгаа” хэмээн тодотгов.
2023-06-27
Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан боллоо
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцсон.
2023-06-27