Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон түүний харьяа байгууллагууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн хугацааг баримтлан шийдвэрлэж байна. 2022 оны байдлаар ЦХХХЯ болон түүний харьяа байгууллагад нийт 10,230 өргөдөл, гомдол ирснээс 10 209 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 99.7 хувийн үзүүлэлттэй байна. Нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 23 нь бичгээр, 7 нь цахим хэлбэрээр, 10 195 нь утсаар, 5-ыг нь иргэд биечлэн ирж санал, хүсэлтээ илэрхийлжээ.