Монгол Улс цахим визийн систем нэвтрүүлж өнөөдрийн байдлаар 35 улсын иргэдэд цахимаар виз олгож байгаа бөгөөд манай улсад зорчих БНСВУ-ын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлэх боломж бүрдэж буй.
Вьетнам Улсад аж үйлдвэржилт хурдацтай хөгжихийн хэрээр коксжих нүүрсний болон эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох боломжийг судлан, манай улсаас экспортлох боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн, мөн тээвэрлэлтийн талаар хоёр улсын холбогдох яамд хооронд ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлыг одооноос эхлүүлэх саналаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам Тантай уулзах үеэрээ дэвшүүллээ.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам Тан уулзалтын үеэр дээрх асуудлуудад санал нэг байгаагаа илэрхийлээд тус улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа хүрэн нүүрс худалдан авах нэн тэргүүний шаардлагатай байгаагаа онцолж, үүний тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсаас Вьеатнам улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.