Энэ долоо хоногт хоёр удаа бүх нийтээрээ амрах юм байна. Тодруулбал энэ сарын 24-ны пүрэв гарагт өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн бөгөөд Чингис хааны төрсөн өдөр тохиож буй. Харин энэ сарын 26-ны бямба гарагт Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр тохиож байна. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМУ тунхагласны 97, жилийн ойн өдөр билээ. Иймд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтээр амрах өдөр юм.