"Зүрх мартахгүй" төслийн санаачлагч, Б.Болдсайхан эмчид "Чингис Хаан" одон өгнө гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ.
Эл үйл явдалтай холбогдуулан Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудсандаа "Шагнал, доромжлолын алийг нь ч хүртэлгүй, атаа жөтөө, өр дарамтгүй, амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна. Гавьяа огт үгүй, ажлаа л хийж буй. Ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг, мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй н их донгио хүн" гэж нийтэлжээ.