Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монголынхоо агаарын тээвэрлэгч нарыг төр хувийнх гэж ялгалгүй тэгш дэмжиж олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ” хэмээнд мэдээллээ. Тодруулбал,
“МИАТ” ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхийг
“Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг ЗТХ-ийн Сайдын тушаалаар Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч, Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр
“Изинис Эйрвэйз”ХХК-ийг Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томиллоо.
“Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Изинис Эйрвэйз” ХХК нь ачаа тээврийн зориулалтаар А330-200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК нь зорчигч тээврийн зориулалтаар А330-243 маягийн агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байна.