Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт одоогоос 2 сарын өмнө Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайтад ажиллаж жолооч тээвэрчидтэйгээ уулзсан. Тэр үеэр яригдсан олон асуудлыг эхнээс нь шийдэж буй талаар салбарын сайд мэдээлжээ. Тодруулбал,
- Цагаан хаданд Тээвэрчдэд зориулсан эмнэлэг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэлээ.
- Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх гэж заавал УБ орж явдал чирэгдэл болдог байсан асуудлыг халж цахимаар авдаг болголоо.
- Экспортын нүүрс Тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь хийдэг болгож хэвшүүллээ.
- ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, жолооч тээвэрчид, ТББ-ын төлөөллийг оролцуулж тулгамдсан асуудлаар хамтын шийдвэр гаргадаг боллоо.
- С.зөвшөөрөл тойрсон авлига хүнд суртлыг бүрмөсөн халж, уурхайнуудад квотоор олгодог тогтолцоонд бүрэн шилжиж, улиралд 6000 С зөвшөөрөл олгодог байсныг 7800 болгон нэмэгдүүлэхээр болж байна.
С.Бямбацогт цаашид ч жолооч тээвэрчдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллах болно гэнэ.