БНСУ-ын Сөүл хотод болсон “Seoul international marathon-2022” олон улсын марафонд Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцов. Тус тэмцээнд амжилттай оролцсон манай гурван тамирчин АНУ-ын Орегон мужийн Южин хотод ирэх долдугаар сарын 14-24-нд болох 18 дахь удаагийн ДАШТ-д хурд сорих болзол биелүүллээ. Манайхаас дасгалжуулагч Б.Доржпалам, Т.Шийтэрчулууны удирдлагад өрсөлдсөн ОУХМ Ж.Олонбаяр 2.10.59, “Хилчин” спорт хорооны Д.Гантулга 2.11.13, “Алдар”-ын Ц.Бямбажав 2.11.19 цагийн амжилтаар барианд орсон байна. Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтэд оролцох болзол нь эрэгтэйчүүдийн хувьд 2.11.30 цаг юм.
Өмнө нь Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ДАШТ-д өрсөлдөх эрх авсныг бид мэдээлсэн билээ. ДАШТ-ий нэг зай, төрөлд улс бүрээс гурван тамирчин оролцох журамтай. Тэгэхээр Монголоос эрэгтэй гурав, эмэгтэй нэг тамирчин Орегоныг зорино. Эмэгтэйчүүдийн марафонд манайхаас өөр тамирчин болзол хангавал энэ тоо нэмэгдэх боломжтой.
Бэлтгэсэн: Ц.Энхтүвшин