Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал өчигдөр боллоо. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг холбооноос эл хурлыг зарлахад 245 төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгсөн юм. Тус холбооны шинэ ерөнхийлөгчид нэг хүн, дэд ерөнхийлөгчийн сонгуульд 10 хүн нэрээ дэвшүүлжээ. Холбооны дүрмээр зургаан дэд ерөнхийлөгч сонгогдоно. Ерөнхийлөгчид “Энержи ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл нэрээ дэвшүүлж, 245 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдов. Шинэчилсэн дүрмийн дагуу тэрбээр холбоог зургаан жил удирдана.