Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээн Багануур дүүрэгт энэ сарын 1-7-нд болж 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 28 академи, клубийн 666 тамирчин оюун ухаанаа сорив. Энэ удаа “Гэгээн арвай” клубээс 20 шатарчин өрсөлдсөнөөс нэг алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар гурав жил дараалж, улсын аварга баг боллоо. Тэднээс 7-8 насны охидын ангилалд М.Мандухай, 11-12 насныхад Н.Содгэрэлт, хөвгүүдийнхэд Б.Агьбат нар мөнгө, Э.Зол-Учрал хүрэл медаль хүртжээ. Тэгвэл 15-16 насныхад Д.Мөнхзул тэргүүлж, хөвгүүдийнхэд Б.Эрхэс удаалав. 17-18 насны хөвгүүдийнхэд Г.Амартүвшин II байрт шалгарсан байна.
Бэлтгэсэн Г.Батцэцэг