Хайрхан аялагч” клубийн гишүүн, уулын спортын мастер Б.Гантулга, Ч.Ариунзул нар Эверест (далайн түвшнээс дээш 8848 метр), “Horizon mountaineering” клубийн А.Баттогтох дэлхийн тав дахь өндөр оргил Макалу (8463 метр) оргилд авирахаар Непал улсын Катманду хотод хөл тавив. Тэд ирэх сард авиралтаа эхлүүлэх аж. Ч.Ариунзул Гавьяат тамирчин Б.Гангаамаа, А.Баттогтох Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдлагад бэлтгэл базаажээ. Харин Б.Гантулга “Хайрхан аялагч” клубийнхээ хүрээнд хувиараа бэлтгэл хангасан аж. Энэ удаа А.Баттогтох дэлхийн ноён оргилд анх удаа мөрөө гаргана. Тэгвэл “Хайрхан аялагч” клубийн гишүүд өмнө нь Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа, Африкийн Килиманжаро, Европ тивийн Эльбрус, Хойд Америкийн Деналид авирсан туршлагатай юм. Тэднээс өмнө манай уулчдаас Г.Өсөхбаяр Эверестийн оргилд 2005 оны тавдугаар сарын 31-нд Төрийн далбаагаа мандуулж, монгол хүний мөр, анхны жимийг гаргасан түүхтэй. Түүнээс хойш Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар дэлхийн ноён оргилд гарсан билээ.
Бэлтгэсэн Г.Батцэцэг