Ширээний теннисний өсвөрийн аварга шалгаруулах баруун бүсийн тэмцээнийг энэ сарын 18-22-нд Ховд аймагт зохион байгууллаа. Тус тэмцээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгаас нийт 147 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний насны ангилал тус бүрт аварга болсон эрэгтэй, эмэгтэй теннисчин, түрүүлсэн багийнхан УАШТ-д оролцох эрх авав. УАШТ-ийг Улаанбаатар хотод ирэх сарын 5-7-нд зохион байгуулах юм. Нийслэлийн есөн дүүрэг, клубүүдээс шалгарсан 250 теннисчнээс багийн төрөлд шалгарсан эхний дөрөв нь УАШТ-д оролцох нь. Бусад төрлийнхнөөс тус бүр эхний долоон байрт шалгарсан нь улсын хэмжээнд өрсөлдөх эрх авах аж.
Бэлтгэсэн Г.Бат