Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтод “Хасын хүлэгүүд” багийнхан “Эрдэнэтийн уурхайчид”-ыг 4:0-ээр хожиж тэргүүлснээр аваргын алтан цомыг долоо дахь удаагаа өргөж, 100 сая төгрөгөөр шагнууллаа. 2004 оны дээд лигээс өнөөг хүртэл оролцсон багуудаас энэ удаа “Эрдэнэтийн уурхайчид” шилдэг тоглогчдоос Т.Санчираар хүч сэлбэн, тун амжилттай өрсөлдөж аман хүзүүдсэн. Тэгвэл “Архангай Алтан Дорнодын дайчид”-ынхан хүрэл медаль хүртэв. Олон жил талцаж, тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, дээд лигт 13 баг анх удаа сойж, сонирхолтой, гал гарсан тоглолт өрнүүлсэн нь спорт сонирхогчдод таатай сэтгэгдэл төрүүлсэн. 2022 оны дээд лигийн финалын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг “Хасын хүлэгүүд”-ийн ахлагч Б.Билгүүн гардсан бол шилдэг дасгалжуулагчаар Д.Пүрэвдорж шалгарсан юм.