Техник спортын төвд бямба гараг хүртэл үргэлжлэх Монголын буудлага спортын өсвөр үеийн УАШТ-д 80 гаруй тамирчин онч сорьж байна. Тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдсөн эрэгтэйчүүдээс Сонгинохайрхан дүүргийн тамирчин Б.Бат-Орших түрүүлж, удаах байрт Орхон аймгийн Л.Ананд, А. Билгүүнтөгөлдөр нар шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Ж.Энхнамжил (Орхон), Э.Номин (“Аварга” клуб), О.Мөнхзул (Сонгинохайрхан) нар эхний гурван байрт жагссан. Тэгвэл шигшээд шалгарсан хийн гар бууны тамирчдаас Орхон аймгийнхан 1566 оноогоор хошуучилж “Аварга” клубийнхэнтэй (1539 оноо) аваргын төлөө өрсөлдөхөөр болов. Сонгинохайрхан дүүргийнхэн (1523) “ТСТ хувь”-ийнхантай (1395) хүрэл медалийн төлөө өрсөлдөх нь.