АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 13-15-нд “Dubai international pro” олон улсын тэмцээн зохион байгууллаа. Үүнд Монголоос долоон тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ягаан бүсний 70 кг-ын жинд “Женко” клубийн Б.Хулан хүрэл, 95 кг-д “Гаруда”-гийн О.Алтантүлхүүр мөнгөн медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн хөх бүсний -77 кг-д “Elf sport’s institute” клуб, “Alpha quartz Mongolia” компанийн тамирчин Х.Сүхбат мөнгөн медаль зүүсэн юм. Манай тамирчид ирэх бямба гарагт болох “AJP tour Turkey national pro” тэмцээнд оролцохоор Дубайгаас Истанбулыг зорьжээ.